Наймдугаар сарын 7-ны пүрэв гаригт Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Орост эдийн засгийн хориг тавьсан орнуудын зарим хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэг жилийн хугацаатайгаар хориглох тогтоолд гарын үсэг зурлаа. Мах, махан бүтээгдэхүүн, шувууны мах, загас ба далайн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо, самар, жимс, ээдэм, бяслаг зэргийг оруулахад Орос бүрэн хориг тавьсан байна.
Ойрын жилүүдэд бараа нь Оросын дэлгүүрүүдээс алга болох хүнсний 10 брендийг Fordes сэтгүүлийн Оросын хувилбар танилцуулж байна.
фото Риа Новости
“Сваля”
“Сваля” брэндийн сүүн бүтээгдэхүүнийг Балтийн орчмын сүү боловсруулах томоохон компани “Пено жвайгджес” үйлдвэрлэдэг. Тэнд бяслаг, ээдэм, сүүн каша, йогурт, цөцгий тос, цөцгий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба бүтээгдэхүүний ихэнхийг Европын холбоо, АНУ, Япон, Ази, ТТУХ, Балтийн орнуудад экспортолдог.
Valio
Valio гэх финийн үйлдвэрлэгчийн олон бүтээгдэхүүнүүд: Viola бяслагууд, ээдэм йогуртууд Valio ба Gefilus, Oltermanni бяслаг зэргийн сүүн бүтээгдэхүүний 90 хувийг Финляндад үйлдвэрлэдэг. Финийн концерн нь Москва мужид үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа ба тэнд зөвхөн Viola бяслаг л хийгддэг.
Norge
Норвегийн загас, далайн бүтээгдэхүүний хороо нь норвегийн хульт загас, фьордууд гэх далайн эргийн усан зурвасуудын хариус, мойва гэх жижиг загас, гудын төрлийн скумбри загас зэргийн олон бүтээгдэхүүнийг Norge брэндийн нэрээр Орост нийлүүлдэг. 2014 оны эхний хагаст Норвегийн загас, далайн бүтээгдэхүүний экспорт 113 000 тонн болж, $464 сая ам.долларт хүрээд байжээ. Норвегийн хульт загасны экспортын хувьд Оросын зах зээл нь Франц, Польшийн дараа гуравт ордог. Норвегийн загас, далайн бүтээгдэхүүний хороо Оросын хоригийн талаар дөнгөж мэдээд байгаа учраас энэ талаар Forbes-т тайлбар өгөхөөс татгалзжээ
фото Getty Images / Fotobank
Arla Foods
Дани-шведын хоршооллын сүүний компани нь Скандинавтаа томоохон нь. Хоршооллын гишүүд нь өнөөдөр: Швед, Дани, Их Британи, Герман, Бельги, Люксембург, Нидерланд зэрэг долоон оронд ажиллаж байна. Компанийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд Arla бяслаг, Apetina брэндийн зөөлөн бяслагууд, Arla Natura, Castello бяслагууд, Lurpak цөцгий тос ордог.
Galbani
Galbani нь Италийн бяслагийн брэндийн тэргүүлэгч бөгөөд 1882 онд байгуулагджээ. Одоо Францын Lactalis International корпарацийн хөрөнгө болсон. Моцарелла зэргийн зөөлөн бяслагууд, хатуу бяслагуудыг Италид үйлдвэрлэдэг ба тэндээс Орост нийлүүлдэг.
Granfor
Вимм-Билль-Данн гэдэг бяслагийн шугам зах зээлд 2010 онд орж ирсэн ба тильзитер, гауда, эдам, маасдам гэх дөрвөн алдартай сонгодог сортын бяслаг гаргадаг. Granfor брэндийн бяслагийг Герман, Голландын томоохон үйлдвэрүүдэд хийдэг бөгөөд хоригт тэд хамрагдаж магадгүй хэмээн Вимм-Билль-Данн-ны нийтийн сайтад өгүүлсэн байна.
Kinder
Италийн Ferrero компанийн Kinder брэндийн зарим бүтээгдэхүүнүүд Орост хориглогдож магадгүй болов. Владимир мужийн Ferrero үйлдвэрт сүүн шоколад Kinder Chocolate ба шоколадын өндөг Kinder Сюрприз үйлдвэрлэгддэг. Харин сүүн бялууны “Kinder Молочный ломтик”, Kinder Paradiso, Kinder Pingui, Kinder Maxi King зэрэг нь Итали, Германд үйлдвэрлэгддэг учир хоригт хамрагдаж магадгүй.
Baltais EKO
Латвийн органик сүүн бүтээгдэхүүнийг Tukuma Piens компани хийдэг бөгөөд сүү худалдан авах талаараа уг компани нь Латвидаа дөрөвт ордог. Хамгийн алдартай бүтээгдэхүүнд нь йогурт, цөцгий, цөцгий тос ба ээдмийн бяслагууд. Нийтдээ 110 төрлийн сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
фото ИТАР-ТАСС
Tulip
Данийн худалдааны Tulip маркийг 1912 онд бүртгэсэн ба Tulip Food Company гэх Европын томоохон мах ба махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч юм. Энэ брэндийн нэрээр Оросын зах зээлд консервлагдсан мөн тансаг махан бүтээгдэхүүн болох утсан гахайн мах, нухашнууд, зайдас нийлүүлэгдэж байлаа. Үүний хажуугаар, Tulip Food Company нь Орост DAK ба Normit маркийн консервууд, Danepak ба Stef Houlberg хөлдүү бүтээгдэхүүн, Danish Prime гэх хөлдөөсөн бэлэн бүтээгдэхүүнийг гаргаж байлаа.
фото ИТАР-ТАСС
Good Food
Гуд Фуд гэдэг компаниудын Оросын групп самар, хатаасан жимсний томоохон нийлүүлэгч юм. Өөөрийн брэндийн нэрийн дор тэд АНУ, Европ, Өмнөд Америк, Зүүн өмнөд Азиас 200 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлдэг. Тэдний зарим газрын самар миндаль, пекан гэх модон ургамлын самар ба хатаасан зарим бүтээгдэхүүнүүд дэлгүүрээс алга болох бололтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР