&#34Зад барих&#34 гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

&#34Зад барих&#34 гэж юу вэ?

Байчууд Г.Цогт-Эрдэнэ

Эрт үед монголчуудын дунд "зад барьдаг" эрдэм чадалтай хүмүүс байв.

Зад барих гэдэг нь задын хэмээх тусгай чулууг ашиглан цаг агаарт зориудаар үйлчилж гэнэт цасаар шууруулах , шамарга, мөндөр, оруулах зан үйлийг хэлдэг. Судрын чуулган болон Хөх сударт "зад барьсан" талаар цөөнгүй удаа гардаг. Тухайлбал Найманы Таян хаан зад бариулсан боловч өөрсдийнх нь цэргүүд дээр "зад" бууж өндөр уулсаас морьд нь хальтирч унан, цэргүүд нь зутрав гэж Судрын чуулганд тэмдэглэжээ.

Задын чулуу гэж тусгай чулуу байх бөгөөд тэдгээрийг усанд булхуулахад цаг агаарын байдал эрс өөрчлөгдөж хувьсдаг гэж бичжээ.
Энэ үйл одоо үед мартагдагдаад удаж байна.

Эрт дээр үеэс монголчууд цаг агаарын байдлыг олон мянганы турш ажигласан туршлагаа үе дамжуулан уламжлуулж, хойч үедээ заан сургаж байгаль дэлхийтэйгээ нарийн нягт холбоо тогтоож байсны жишээ энэ билээ.

Зургийг Gan-Ulzii Gonchig

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж