B.A.T эхнэртэйгээ хослов

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

B.A.T эхнэртэйгээ хослов

Дуучин Болдын “B” продакшны артист, реппер B.A.T эхнэрийнхээ хамт өчигдөр Камертончуудын төрсөн өдрийн баярыг хуваалцахаар очсон. Дуу хоолой гэхээсээ илүү стиль имижээрээ олны танил болсон реппер залуу энэ үдэш эхнэртэйгээ хар, цагаан өнгөөр дагнасан байна. Эхнэр нь хар, цагаан судалтай бариу даашинз, цагаан сандаал, хар хүрмээр гоёсон байв. Сүүлийн үед кино ертөнц рүү хөл тавьж, “Аз ойрхон” киногоо гаргаад байгаа B.A.T цав цагаан пиджак, цамц, гутал өмссөн нь сайхан зохисон байсан. Burberry-ийн бүс нь ч чимж харагдуулж байв.

Ж.Нил

   

 

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж