Бусдын нүдээр өөрсдийнхөө сайхныг олж харцгаая

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Бусдын нүдээр өөрсдийнхөө сайхныг олж харцгаая

Пүрэв гариг буюу наймдугаар сарын 7-ны өдрийн твиттэр тоймыг хүргэж байна. Энэ өдрийн жиргээнд улс төр, эдийн засаг, нийгэм, гадаад гээд олон мэдээлэл байсан ч цахим сайтуудад халдсан халдлага болон хотын төвөөр явах автомашины татвар олонхийн анхааралд байлаа.

Өчигдөр үдээс өмнө "Үндэсний дата төв" дээр байрлаж байсан мэдээллийн сайтууд хэсэг хугацаанд сааталд орсон. Үндэсний дата төвөөс ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ@MNDC_Mongolia МХС ТӨК-н Дата төв рүү холбогдсон үндсэн болон нөөц шилэн кабельд гэмтэл гарсан. Уг гэмтлэс үүдэж зарим үйлчилгэ түр хугацаанд тасалдаж байна. гэж жиргэсэн. Харин энэхүү саатал хоёр цаг орчмын дараа арилж, сайтууд хэвийн ажиллаж эхэлсэн. Энэ нь лхагва гаригт болсон news.mn цахим сайт халдлагад өртөж, мэдээллээ түгээх боломжгүй болсонтой адил халдлага боллоо гэж үзжээ. Тиймээс өчигдөр "Үндэсний дата төв", "Мэдээлэл холбооны сүлжээ" компаниудад эвдрэл гэмтэл үүсээгүй, кибер халдлага байх магадлалтай гэсэн тайлбарыг албаныханд өгсөн.

Харин энэ өдрийн нэг асуудал бол хотын төвөөр машинтай зорчих бол иргэд сард 40-50 мянган төгрөг төлж магадгүй гэсэн мэдээлэлтэй холбоотой байлаа.

Учир нь: Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн лхагва гаригт (08.05) “Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” төслийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулав. Үүнд зааснаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг тушаах хэрэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, "Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлнө. Төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй болно.

Энэ зохицуулалтаар:

  • “Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунөлийн баруун уулзвар хүртэл Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замуудад түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоож 07:00 цагаас 20.00 цагийн хооронд төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг дээрх гудамж замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана. 
  • Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.
  • Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт чүчин, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгслүүд энэхүү зрхицуулалтад мөн адил хамаарна. 
  • Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэжээ. 

Ээлжит зохицуулалтын төслийг ирэх долоо хоногийн лхагва гариг буюу наймдугаар сарын 13-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэх гэж байна.

Энэхүү мэдээллийн дагуу жиргээчид өөрсдийн саналаа бичлээ. Жиргээчид:

Цагдаа зогсоогоод: За амрыг эрье, та зорилготой явжийна уу, зорилгогүй сэлгүүцжийнэ үү гэж асуухым байхдаа?

Хотын хөгжилд чөдөр болсон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн, хэлбэр хөөж агуулгаа мартсан хотын дарга огцрох ёстой.

Иргэд машинаа унаж сэлгүүцдэг гэнэ үү. Ёстой шаана биз. Амьдралаа залгуулах хэдэн төгрөг олох гэж халтуур хийж байгаа юм.

Д.ТҮВШИНТӨР@DeTuvshintur Гадаадад байдаг л зүйл. Гэхдээ одоо Улаанбаатарын дийлэнх оршин суугч сард 40-50 мянган төгрөг илүү төлж чадах уу!?

@DeTuvshintur @Uyanga_ts Оршин суугчидаас бус машинтай, машинаараа хотын төв орох иргэдээс авах гээд байгаам бишийм бишүү?

Хотын төвөөр царай муутай хүн явуул татвар төлнө гэвэл би бүүр хөдөө хөдөөдөө газар дор уурхайд цөлөгдөх нь дамжиггүй.

Тэр Лондон Улаанбаатар хоёр тэс өөр шүү. Лондонд авдаг татвар УБ.д ямар ч хамаагүй.

Машингүй нараас нь өвөл янданг нь тоолж байгаад утааны татвар авнаа. Дэмий гал түлдэг айл 80% байгаа гэсэн судалгаа байгаа.

odmunkh@odmunkhb Нийтийн тээвэр, явган хүний зам, унадаг дугуйн зам гээд нэг ч асуудлаа шийдээгүй байж …………….. байгаа нь хачирхалтай. гэж олон жиргээчид саналаа бичиж байсан.

Мөн гадаадын жишээг татсан иргэд цөөнгүй байсан. Тэдний дунд Батка@gbaterdene Лондон хотын төвөөр ажлын өдөр машинтай явахад Congestion charge буюу түгжрэлийн төлбөр буюу өдөрт 10£ буюу 30,000төг төлдөг жишээ байдаг . гэсэн байна.

 

Мөн энэ өдрийн нэг таатай мэдээлэл "Hero intertainment"-ийн залуусын баатарлаг үйлс байсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уурын орчны хүрээлэнгээс анхааруулаад байна. Тиймээс голын ойролцоо буусан айлуудад санамжийг удаа дараа өгөөд байна.

Харин орон нутагт зорчиж явсан "Hero intertainment"-ын залуус үер усны аюулаас нэг айлын аварчээ. Жиргээч BBaatar@hero_bbaatar  hero гийн залуус үер усны аюулаас нэг айл аварлаа:) хvн сандрахаараа арван хантай гэрийг найман хүн өргөөд гүйдэгийн байна. гэж фото агшинг оруулахад олон жиргээчид талархан хүлээн авсан.

Zul Damdin@zul_look Азтай айл байна. баярлалаа Heros!, D.Oyunchimeg@Oyunchimeg19 ёстой мундаг байна. Сайн залуус. Munguntuul O@MunguntuulO Ёстой hero-нууд юм даа. Хүнд нуугдцан нөөц боломж ур ухаан хүч чадал байдын гэсэээн.#Heros, Дашням @DashnyamB Хүний сайхан нь тусч энэрэнгүй сэтгэл юм. Тэр нь сэтгэлийн норвуу Эрдэнэ юм. гэж жиргээчид урмыг үгээ Херогийн залуусаас хармалсангүй.

 

Ингээд зарим жиргээчдийн сонирхолтой бичлэгийг хүргэе.

Д.Соёл-Эрдэнэ@soyolerdene Дата төв юу болоо вэ. Хамгийн гол нь teтөвdnii дээр байгаа зүйлүүд маань зүгээр л байдаг байгаа даа.

Bolormaa Luntan@BolormaaLuntan Үндэсний Датабазын кабел 9.35 цагт тасарснаар олон сайт (идэвхтэй ажилдаг 50) ажиллахгүй байна. Гол сайтуудын админ пасс-г олзолжэ. Хэн бэ тэр?

Баярхүү Пүрэвгарам@bayarkhuu Маний үед энэ ороо бусгаа цөвүүн цаг үе нь яг хэвээрээ л байна даа.. Монголд IT-н бизнес хийнэ гэдэг ч дээ.. базарваань!

Дараагийн сонгуулиар дахиад хэн бидний итгэлийг эвдэх вэ гэдгийг шийднэ

Ховдынхон замаа машинаар шүүрддэг, бас угаадаг юм билээ#УБ аас хамаагүй дээр.

Би 80-аад онд төрсөн бол одоо супер санаануудаа хэрэгжүүлээд алж байхгүй юу даанч…

Дашдоржийн Нацагдорж@0304NaaayaaaХувийн эмнэлэгт үзүүлэхээр өнөө маргаашгүй үхэх нь хэвт гээл төрийн эмнэлэгт үзүүлэхээр мөнх наслах юм байна хурдан гар гэхийн #гэнээ

Batsaikhan B@BatsaikhanBSU Оросууд батлан хамгаалах үйлдвэртээ ойрын жилүүдэд Хятадаас 1 млрд ам.долларын микроэлектроникийн материал авна гэнэ.Бидэнд оролцоо байна уу.

Duuren T@TDuuren  Нууц ажиллагааны хүрээнд шөнө архи тамхи шаглаж үзсэн цагдаагийн ажилтан 7 хоногийн дараа цагдаагийн ажлаасаа халагдах өргөдөл өгөв #гэнээ

Баярхүү Пүрэвгарам@bayarkhuu Бизнес хийх орчин нь хэцүү, Төрөөсөө дарамт ихтэй, Тоглоомын дүрэм тодорхойгүй, Хэрэглэгчид нь хүлээж авах соёлгүй, Хүний нөөц муу.. 1/2

Машин ачихаа больж дугуйг нь түгжиж торгодог болж байгаа бол сайн л байна. Өлсөж үхэх гэж байгаа цөөврүүд шиг хөгийн ачилтынхан 🙂

ЗЦГазартай хамтран Орон нутгийн замуудад хяналт шалгалтаар 4407 Тээврийн хэрэгслээр 1400 зерчил дутагдал илэрүүлэн ажиллаж байна.

Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд… гээл эх нутгаа магтан шүлэглэсэн чинь Саяаны уулсыг нь Оросууд булаагаад авцан ч байх шиг!…

 

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТВ-ээс санаачлан “Залуу зохион бүтээгч” олон улсын уралдааныг энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. МҮОНТ хүүхэд залуусын техник бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, үндэсний инженер техникийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх зорилгоор “Залуу зохион бүтээгч”-ийг жил бүр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулдаг. Техник сэтгэлгээтэй залуусыг дэмжиж, өдгөө олон улсын түвшинд явагдаж буй энэхүү нэвтрүүлгийн үр дүн гарч байна.

Жиргээч Монголын олон нийтийн телевизийн Залуу зохион бүтээгчдийн уралдааны 2-р байрын эзэн Авираа хийснээ хэрэгжүүлж буйг харлаа. Өвс малтагч. гэж залуу инженерийн бүтээлийг иргэдэд хүргэлээ.

 

Ирээдүй @Bati_arh Твиттэрт орж ирсэн анхны сэтгэгдэл 😛

Туркийн нийтийн тээврийн автобуснуудад USB цэнэглэгч байдаг гэнэ.

 

Баярсайхан Галигаа@BayarsaihanG

Тариан толгой бөхөлзүүлэх намрын хонгор салхи

Тариачин та баяжна гэж чихэнд шивнэх шиг болов.

 

Мөн нэгэн эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна. Эмч Гэрэлт-Одын "Дусал хийлгэвэл сайн энэ нь эмчилгээ болдог нь зөв үү" гэсэн зөвлөгөөг хүргэж байна.

Хатагин Батчулууны Гэрэлт-од  Манайхны эрүүл хүмүүсийн дотор "Дусал хийлгэвэл сайн энэ нъ эмчилгээ болдог" гэсэн буруу ойлголттой байх юм. Дусал гэдэг чинь бидний уудаг электролит агуулсан шилтэй усыг судсаар л хийж байгаа хэрэг шүү дээ. Настай хүмүүс ихэвчлэн бага зүйл уудаг учраас арьс хуурайшиж, цус өтгөрөх, бөөрний дутагдалд орох нь элбэг байдаг тиймээс шингэнийг нөхөх мөн "бөөрийг зайлах" зорилгоор шингэн хийдэг. Тиймээс залуу хүмүүс бол шилтэй усаа уугаад явахад л болно шүү дээ, заавал "ядаргааны эмчилгээ Дусал тариа хийлгэнэ" гэж мөнгөө гарздах, эмнэлэгийн ор бөглөж хэвтэх шаардлаггүй шүү дээ. гэсэн зөвлөгөөг өглөө.

 

Ингээд төгсгөлд нь нэгэн таатай мэдээлэл хүргэе. "CNN" агентлагийн дэлхийн хамгийн гоё үндэстэнүүдийг тодруулахад Монгол Улс дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Дэлхийн 250 улсаас бразилчууд хөлбөмбөг, багт наадмаараа, Сингапур соёлч, сахилга баттай байдлаараа, Ямайк улс хурдан гүйдэг спортлогоороо шалгарсан бол монголчууд амьдрах ба хөрвөх чадвар, ген сайтаагаараа эхний дөрөвт багтжээ.

Жиргээч Жамухын аав@jamuh999 Хааяа ч гэсэн бусдын нүдээр өөрсдийнхөө сайн сайхныг олж харцгаая. 🙂

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж