Бадминтоны тамирчид хамтарсан бэлтгэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Бадминтоны тамирчид хамтарсан бэлтгэл хийлээ

Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт болно.

Харин Монголын өсвөр, залуучуудын бадминтоны тамирчид Сэлэнгэ амралтын газарт хамтарсан бэлтгэлийг хийлээ. Дөрөв дэх жилдээ болж цугларалт өнгөрөгч бямба гаригт (08.02) эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү бэлтгэлд 60 гаруй тамирчид хамрагдсан бөгөөд Дархан, Дорнод, Архангай, Орхон, Улаанбаатар хотоос тамирчид оролцжээ. 

 

Дашрамд дурьдахад, Монголын өсвөрийн шигшээ багийн зургаан тамирчин ирэх наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо “хөшгөө нээх” тивийн өсвөр үеийнхний “Asian Junior Exchange Games-2014” наадмыг зорино.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж