Монголын бадминтоны холбоо байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Орхон аймагт болно.
Харин Монголын өсвөр, залуучуудын бадминтоны тамирчид Сэлэнгэ амралтын газарт хамтарсан бэлтгэлийг хийж байна. Дөрөв дэх жилдээ болж цугларалт өнгөрөгч бямба гаригт (08.02) эхэлсэн бөгөөд ирэх даваа гаригт (08.11) өндөрлөх аж. Энэхүү бэлтгэлд 60 гаруй бадминточид хамрагдсан бөгөөд Дархан, Дорнод, Архангай, Орхон, Улаанбаатар хотоос тамирчид оролцож байна.
Дашрамд дурьдахад, Монголын өсвөрийн шигшээ багийн зургаан тамирчин ирэх наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо “хөшгөө нээх” тивийн өсвөр үеийнхний “Asian Junior Exchange Games-2014” наадмыг зорино.
Ч.БОЛОР