ЛехаКачиньскийн онгоц осолдсон газар.
Фото: Дмитрий Лебедев / "Коммерсантъ»
Ерөнхийлөгчийн Ту-154 Монгоц Смоленскт 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд осолдсон хэргийн мөрдөн байцаалтыг сэргээх шийдвэрийг Варшав хотын районы шүүх гаргасан тухай Rzeczpospolita сонин мэдээлж байна.
“Айлчлалыг зохион байгуулах үеэр хэн нэгэн олон нийтийн болон хувийн сонирхолыг хөндсөн эсэх тухай асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэсэн шүүгчийн үгнээс уг сонин иш татав.
Засгийн газрын төлөөлөгчдийг Смоленкст айлчлал зохион байгуулахдаа албан үүргээ хэрхэн биелүүлсэн талаар прокурор 2013 оны гуравдугаар сард хэрэг үүсгэн шалгажээ. Ерөнхийлөгчийн, Засгийн газрын болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам ба Москва дахь Польшийн Элчин сайдын яамны албан тушаалтнууд шалгагдаж байсан уг хэргийг есдүгээр сард нь хаасан байна.
Ерөнхийлөгчийн онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Северный нисэх буудалд газардах үеэр мод мөргөн сүйрсэн ба онгоцонд явсан 96 хүн бүгд амь үрэгдсэн билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР