Үл зохицолдох идээний тухай Анагаах Ухааны Дөрвөн Үндэс номонд:
1. Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт хэрэглэх
2. Жонштой эм уусны дараа мөөг идэх
3. Бүрэлдээгүй тараг, архи 2 үл зохицох
4. Шинэ шар тос уусан хойно хүйтэн ус уух
5. Загасны мах болон сүү 2 үл зохицох
6. Сүү, жимс 2 үл зохицох
7. Тахианы өндөг, загасны мах 2 үл зохицох
8. Зөгийн бал, сонгино 2 үл зохицох
9. Маханд цагаан идээний болон исгэлэн идээний үнэр тусах
10. Шинэ шар тосыг хүрэл саванд удаан хадгалах
11. Чанасан махны уурыг гаргалгүй идэх нь харшилдаж хор болно
12. Ургамлын тосыг хуршуулан олон дахин хэрэглэх
13. Урьд нь идсэн нь шингээгүй байхад дахин залгаж идвэл үл шингэх хэмээжээ