Энэтхэгийн элэгний эмч Монголд үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн элэгний эмч Монголд үзлэг хийнэ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын  “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирнэ. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэг хийх юм байна.

Монгол Улс 2012 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн бөгөөд  өнгөрсөн хугацаанд 50 гаруй өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийжээ. Харин “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн үүний зэрэгцээ шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг хангахад анхаарлаа хандуулдаг байна. Вивек Виж эмч энэ удаа өмнөх өвчтнүүдээ үзэхээс гадна шинээр үзлэг хийх аж. Эхний өдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд хуучин өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Үзлэгтэй холбоотой мэдээллийг 99163272 утсаар авч болно.

өВивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, тэрбээр Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм байна. Мөн Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч аж. Тэрбээр одоогоор 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 хагалгаагаа цус сэлбэхгүйгээр хийжээ.

Б.БАТ

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж