Мэдээллийн илүүдэл буюу өөрөөр “Мэдээллийн ачааллын синдром” (МАС) нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, техник технологи, мэдээллийн хэрэглээ хэтэрснээс үүддэг. Бидний тархи бидний өгч буй бүх мэдээллийг хүлээж авахад бэрхшээлтэй байдаг бөгөөд бидний амьдарч буй цахилгаан соронзон орчин (гар утас, wi-fi-аас ялгардаг) байдлыг бүр ч дордуулдаг байна. Эцэст нь биднийг амархан ядрах, алдаа гаргах, буруу шийдвэр гаргах, толгой өвдөхөд хүргэдэг. Гол асуудал нь хэт их мэдээлэл, технологи ашигласнаар бид өөрсдөө “хэвийн ажиллах”-аа больдог байна.
Шалтгаан …
Мэдээллийн илүүдэл нь хаа сайгүй түгээмэл байдаг ба ажил, гэрт, чөлөөт цагаараа ч бид үүнд өртөж байдаг. Зарим шалтгаанаас дурьдвал:
– Интернет ашиглах боломж өргөн, хялбар болсон
– Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд: Фейсбүүк, твиттер гэх мэт
– Гар утас, мобайл интернетийн өргөн, хямд хэрэглээ
– Онлайн болон оффлайн мэдээ, мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа: ТВ, сонин, сэтгүүл, зарын самбар