Enkhtushig Lhagvasuren (Л. Энхтүшиг)
– Сандарч болохгүй, зоригтой бай гэж өөрийгөө хуураад хэрэггүй. Та ч гэсэн бусдад тэгж бүү зөвлө. Үнэндээ зоригтой бай, битгий сандраарай гэх нь түгшилтээс үүдэлтэй физиологийн үйл ажиллагааг намжаах арга болж чадахгүй.
– Ярих зүйлээ хамгийн сайн мэддэг байх. Гэхдээ мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьдаг лекторууд байдаг. Монголын нэртэй нэгэн лекторын хэлснээр сайн лектор гэж гарын таван хуруунд багтах цөөн хэдэн сэдвийн хүрээнд холбож ярьдаг хүнийг хэлнэ гэж байсан юм. Иймд сайн спикер байхын тулд сайн эскперт байх хэрэгтэй. Тэгсэн цагт мэдлэг, илэрхийлэмж хоёр төгс зохицоно
– Өөрийгөө хэрхэн ярьж байгаагаа ойлгох, харах хэрэгтэй. Жишээ нь, өөрийгөө ярьж байгааг бичлэг хийгээд үзэж болно, эсвэл толины урд бэлтгэл хийх нь маш үр дүнтэй байдаг.
– Хамгийн үр ашигтай арга бол боломж л гарвал хүмүүсийн өмнө ярьж байх хэрэгтэй. Та анги дээрээ байна уу, ажил дээрээ байна уу чухал биш, дөрөв таван хүний өмнө ярьсан ч хамаагүй, ямар ч хамаагүй сэдвийн хүрээнд ярилцлагыг чиглүүлж, танилцуулдаг хэв шинжийн хүн болох хэрэгтэй