Б.Батболд: АТГ мэдүүлэг аваагүй

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Б.Батболд: АТГ мэдүүлэг аваагүй

“Гудамж" төслийн нэгжийн захирал Б.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Авлигатай тэмцэх газраас “Гудамж” төслийн нэгжийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ төслийн захирлуулаас Авлигатай тэмцэх газар мэдүүлэг аваагүй, мөн эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа” гэж тодотголоо.

Мөн тэрээр “Гудамж” төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, худалдан авсныг буруутгаад байгаа. Үнэндээ бол “Гудамж” төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хангахад тэдгээр нь шаардлагатай байсан гэдэг тайлбар хийлээ. Үүнээс болж Авлигатай тэмцэх газарт шалгагдах үндэслэл болсон тухай ч хэлж байна. Дээр дурдсан 470 сая төгрөгөөр дөрвөн авто машин, ширээ сандал, компьютер зэргийг худалдан авчээ.

Харин АТГ-ын зүгээс "Б.Батболд нь албан тушаалаа урвуулан ашиглаж төслийн мөнгөнөөс урсгал зардал болгон ашигласан төдийгүй төслийн нэгжээсээ хууль бусаар 470 орчим сая төгрөгөөр автомашин авахад зарцуулсан. Мөн "Самурай" бондын мөнгөнөөс 50 сая ам.доллар/одоогийн ханшаар 93 тэрбум/ хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай. Иймээс Б.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэжигтнээр татсан" гэж мэдээлсэн юм. 

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж