Хамгийн анх 2013 онд олонд танилцуулж байсан “Neptune Pine” ухаалаг цаг одоо л хэрэглэгчдийн гарт хүрэх боломжтой болж байна. Олон сайжруулалт хийгдэж, шинэчлэгдсэн уг цагийг 349 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.
Уг ухаалаг цаг харьцангуй том буюу 2.4 инчийн бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, dual-core 1.2GHz Qualcomm Snapdragon S4 процессортой, 512MB RAM-тай, Wi-Fi болон Bluetooth холболттой, камертай, андройд үйлдлийн системтэй юм.
Энэхүү цагийг CES 2014 үзэсгэлэн дээр танилцуулж байсан ба уг танилцуулгыг доорх видеоноос үзнэ үү.
Т.БИЛГҮҮН