Монголын хөрөнгийн биржийн ТОP-20 индекс 2014 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 15871.73 нэгж байгаа нь өмнөх сараас 382.93 нэгжээр буюу 2.5%-иар, өмнөх оны мөн үеэс 1457.50 нэгжээр буюу 10.11%-иар тус тус өссөн байна.
ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 17160.49 нэгж, доод үзүүлэлт нь 15357.38 нэгж, дундаж үзүүлэлт нь 16143.83 нэгж байна.
ТОP-20 индексийн сагсад багтаж буй Монголын цахилгаан холбоо (23.29%), Шивээ овоо (15.09%), Сүү (15.0%), Силикат (11.11%), Багануур (8.57%), АПУ (6.97%), Баянгол зочид буудал (5.45%), Женко тур бюро (3.35%), Монгол шилтгээн (2.57%), Таван толгой (1.96%), Талх чихэр (1.54%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн нь индексийн үзүүлэлтэд гол нөлөөг үзүүлсэн байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.