Үдэшлэгийн тэргүүн хатагтай нар

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Үдэшлэгийн тэргүүн хатагтай нар

“Камертон”-ны Эба, Болд хоёрын гэргий эгч, дүү хоёр уран нугараач Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар өчигдөр үдэшлэг дээр 21 цагийн үед орж ирсэн юм. Улаан хивсэн дээгүүр алхахдаа эгч, дүүс гэрэл зурагчдын дуран руу эгцэлж харалгүй, доошоо харсаар байгаад ороод явчихсан. Болдын эхнэр Бямбажав нөхрийнхөө стиль имижийг тодорхойлдог гол хүн нь гэдэг юм билээ. Харин Эбагийн эхнэр Бямбасүрэн хувийн бизнесээ авч явдаг гэсэн. Эгч дүүс энэ үдэш нөхрүүдийгээ хүндэтгэн урт гоёлын даашинзтай ирсэн байлаа. Бямбажав үснийхээ өнгийг өөрчилж, бараан болгосон байсан бөгөөд тэгш бус хуваалттай ягаан даашинз өмссөн нь сайхан зохисон байв. Харин Эбагийн эхнэр Бямбасүрэн энэ үдшийн гоёлоор цагаан өнгийн даашинз, цагаан эрээн хээтэй алчуур сонгожээ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж