Америкийн алдарт удирдагчдын сургамжууд

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Америкийн алдарт удирдагчдын сургамжууд

Ямар нэгэн стратегийн холбогдолтой гаргасан шийдвэр байхгүй зүгээр л хэн нэгний санал оруулсан зөвлөлийн хурал эсвэл гүйцэтгэх захирлуудын өнгөцхөн хурал шиг хэрэггүй зүйл байхгүй билээ. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд толгойн дотор бөмбөг дэлбэрэх мэт тийм цаг үе зөндөө байсан гэдгийг батлан хэлэх байна. 

Тэр үед дайсаны талуудын хооронд сэтгэлийн хөдлөлөөр хэрүүл шуугиан дэгддэг. Тэр хэрүүл шуугианы даралтыг хэн нэгэн намдаах хүртэл өрөөг буулгах шахам байх бөгөөд сэтгэл санаа яг л газар хөдлөлийн өмнөх сэтгэлзүйн байдалтай байна. Би тэр нэгэн стратегийн зөвлөлийн хурлыг хэзээ ч мартдаггүй юм. Гүйцэтгэх захирлын илтгэлийн дараа жинхэнэ маргаан өрнөсөн бөгөөд бид өрөөгөө холхиж, харин манай захирлууд стратегийн чиглэлд үндсэн өөрчлөлтийг хийх чухал саналыг өгөх ёстой байв. Санал өгөх болоход захирлуудын нэг нь “Мэдэхгүй юм даа” хэмээн үгээ зөөж байснаа “Гэхдээ энэ санаа зүгээр л миний амыг хамхиулчихлаа ” гэж хэлсэн юм.

Компани бүр өөр удирдах хэв маягтай байж болно гэхдээ тэдгээр хэв маягуудын зарим нь л хүмүүсийн ажлаа гайхалтай сайн гүйцэтгэх урам зоригийг өгч, компанийн орлогын эх үүсвэрт гайхалтай өөрчлөлт хийж чадна. Доор технологи өндөр хөгжсөн Америк орны Цахиуртын хөндийн болон бусад хүчирхэг удирдагч нарын бодит жишээнүүдийг оруулав:

Хошин шогийн мэдрэмжээ бүү хая. Ялангуяа хямралын үед: Бизнесийн чухал шийдвэр гаргах үед асар их өөрчлөлт болж байдаг ба энэ нь мянга мянган хувьцаа эзэмшигч нарт ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Энэ үед та тайван сайхан байж чадвал хүмүүс танд илүү үнэнч байж, таны баг илүү амжилттай ажиллаж харин та гайхалтай шийдвэр гаргаж чадна.

Хамгийн сайхан урамшуулал бол хөлсхүчээ гаргах явдал юм-Миний бодлоор бид зөвхөн ажлын төлөө зүтгэснээр амьдралд дургүй хүрдэг гэдэгтээ бид санал нийлж чадна. Зохионбайгуулах чадвараас илүүтэйгээр шаргуу ажиллах, ажлаа дуустал хийх, ямар нэгэн тэмцэлд цохилт хийх болон бизнесийн талбарт ялахаас илүү сайхан зүйл гэж байдаггүй. Мэдээж үүнээс сайхан зүйл гэж юу байх билээ.

үргэлжлэл: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж