Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан болж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл дээрх хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж буй юм байна.

Үүнд Хот байгуулалтын баримт бичиг, барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох зэргийг мэргэжлийн дагуух төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх тухай, Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, хот байгуулалтын баримт бичигт шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг Төрийн зарим чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай асуудал хэлэлцэж байгаа аж. Мөн  Монгол уран бүтээл үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол зэс төслийн нэгжийг байгуулах тухай хэлэлцэж буй юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж