Монгол киноны 80 жилийн ойг угтан найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт хийж байгаа “Цэн тогоруу” уран сайхны киноны зураг авалт дуусч, ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа билээ.
Энэхүү кино нь хайр дурлал, гэгээн мөрөөдөл, хүнлэг ёсыг өгүүлэх бөгөөд маш ээдрээтэй хурц үйл явдалтай кино болжээ. Киноны багт Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, авьяаслаг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, “Bro’s records студийн Томоо буюу М.Болд, Равсал панз – МУГЖ Б.Магсаржав, АЖ Д.Мэндбаяр залуу жүжигчин Э.Идэрболд, Ц.Оюун-Эрдэнэ гээд олон сайхан уран бүтээлчид багтжээ.
Түүнчлэн фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг МУГЖ Н.Батцэцэг хүүгийнхээ киног дэмжихийн зэрэгцээ нэгэн уралдааныг зарлаад байгаа юм.
Тэрбээр киноны постерыг шэйрлэж, олон найздаа хүргэсэн хүнд “Цэн тогоруу" киноны нээлтийн урилга гардуулах юм байна. Мөн энэхүү нээлтийн урилгыг гардсан азтай нэгэн ирэх сарын 12-ны үдшийг урлагийн ододтой нэг дор нээлтийн ёслол үзэж мартагдахааргүй сайхан өнгөрүүлэх боломжтой болох юм байна.
Гэхдээ тус киноныхон постер болгоны нэг ялагчид урилга өгөх бөгөөд өөрийнхөө хуудсанд олон шэйрлэсэн хүнийг тооцохгүй гэнэ билээ шүү.
Эх сурвалж: www.mminfo.mn