EPA/BARBARA WALTON
Таиландын Авлигатай тэмцэх үндэсний комисс тус улсын экс-ерөнхий сайд Йинглак Чинаватын мөрдөн байцаалтын хэргийн 30 хавтсыг Ерөнхий прокурорын газарт шилжүүлжээ.
Авлигатай тэмцэх үндэсний комисс Чинаватыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдээс барьцаатайгаар цагаан будаа худалдан авах улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан хэмээн буруутгасан бөгөөд Ерөнхий прокурорын газар энэ хэргийг шалгах тусгай хэсэг байгуулах болжээ. Мөрдөн байцаалтын явцад Чинават шинэ гэрч нарыг өөрийн хамгаалтад ажиглаж болох гэнэ.
Хэргийг Дээд шүүхэд шилжүүлэх эсэхийг Ерөнхий прокурорын газар шийдэх ёстой. Йинглак Чинаватыг шүүх буруутай гэж үзвэл 10 жил хүртэл хорих ялаар шийтгэх бололтой. Йинглак Чинават одоо өөрийн хүүгийн хамт Европт байгаа бөгөөд түүнд өгсөн гадаад байх зөвшөөрөл наймдугаар сарын 10-нд дуусах юм байна.
Чинаватын толгойлсон Засгийн газар 2011 онд тариачдаас барьцаагаар зах зээлийн үнээс өндөр үнээр цагаан будаа худалдан авах төслийг хэрэгжүүлсэн юм. Улс худалдаж авсан цагаан будаагаа экспортод гаргах үүрэгтэй ч цагаан будааны үнэ өссөнөөр экспортын гэрээг биелүүлэхэд хүндрэл гарчээ. Энэ төсөл эхэндээ Засгийн газарт ихээхэн нэр хүнд авчирч, Тайландыг цагаан будааны томоохон экспортлогч орон гэсэн статустай болгосон ч хэрэгжих явцдаа ийн санхүүгийн асуудал нь хэрэг мандаасан юм. Шалгалтын явцад цагаан будааны сорт болон чанарын үнэлгээ зэрэг нь албан баримтаас зөрөх зэргээр асуудал гарч, улмаар Үндэсний комиссоос энэ хэргийг Чинават болон комиссийн удирдлага хариуцна гэж үзсэн юм.
Харин Чинават өөрөө Үндэсний комиссийн шалгалтыг шударга бус, улстөржсөн ажил гэж үзэн, өөрийгөө буруугүй хэмээн тайлбарлаж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР