Байсан учирсан хүссэн

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Байсан учирсан хүссэн

Би жаргаж буй нарны туяа байсан чамтай
учиртлаа

Би гандаж буй модны
навч байсан чамайг олтлоо

Би ганц нэгээр
дуслах бороон дусал байсан чамтай уулзатлаа

Би ганцаардсан
эгэл охин байсан чамайг танитлаа

                                      
* * *

Тэнгэрийн хаяанд
туссан улаахан туяаг чи л анзаарсан

Салхины аясаар
шаржигнах навчийг чи л хадгалсан

Шиврээ бороон
дуслыг алган дээрээ чи л тоссон

Ганцаардсан эгэл
зүрхийг гал халуунаар чи л төөнөсөн

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж