“Тал нутгийн хүүхдүүд” эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

“Тал нутгийн хүүхдүүд” эх орондоо ирлээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь өнгөрсөн онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтад тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм. 

Урилгын дагуу тус хамтлагийнхан  ХБНГУ болон Австрийн 18 хотын  хүүхэд багачуудын оролцсон урлагийн фестиваль, Байгал орчны баяр, Хүүхдийн театрын чуулган, Европын сайн дурын театруудын фестиваль, Усан боомтын, Циркчдийн баяр наадамд оролцон уран бүтээлээ толилуулжээ.

Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагийн авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагийн гишүүд  50 хоногийн турш Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан, тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил, хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагийн хөтөлбөрөө толилуулсан байна.

Мөн дунд сургуулиудад уулзалт  зохион байгуулан өөрсдийн одоогийн амьдрал болон ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар чөлөөтэй ярилцан танилцаж олон шинэ найзуудтай болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж