Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх талаар ярилцлаа

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг коллежи, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлуудыг хүлээн авч уулзлаа. 

Тэрээр өнөөдөр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн сургуулиудаар дамжуулан Оюу толгой, Таван толгойд ажиллах мэргэжилтэй ажилтаныг бэлтгэх шаардлагатай байна. Тиймээс одоо явагдаж байгаа сургалтаар бэлтгэх, богино хугацааны ур чадвар өндөртэй мэргэжилтэн бэлтгэх сургалтаар явуулах эсэх талаар харилцан бодлоо солилцжээ. Захирлууд одоогийн ажиллах хүчин бэлтгэх гаргах боломжтой хэдий ч сүүлийн үеийн өндөр техник технологи нэвтрүүлж, түүн дээр ажиллах  ажил олгогчийн шаардлага хангахуйц чадвартай мэргэжилтэн бэлтгэх, тэднийг сургах багш нарыг чадавхижуулахад хөрөнгө оруулалт ихээхэн дутмаг байгаа талаар онцолж байлаа. Мөн Оюу толгой, Таван толгой төсөлд одоо ажиллаж байгаа болон цаашид шаардлагатай квотын тоотой уялдуулан МСҮТ дээр захиалгаар бэлтгэх, дадлагыг гадаад ажилчдыг дагалдуулан хийлгэх, улмаар тодорхой хугацааны эдгээр гадаад ажилчдын ажлын байрыг нөхөх боломжтой гэдгийг ч тэд дурьдаж байв. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Засгийн газрын зүгээс ажил олгогч болон боловсролын байгууллагыг холбох, нэгдсэн бодлогоор зангидаж, хамтраад барууны стандартад нийцсэн сургалтыг явуулж, эх орондоо ажиллах их бүтээн байгуулалтад гар бие оролцоход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг дурьдаад, үүрэг даалгавар өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж