Монгол, Австрийн улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Монгол, Австрийн улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2014 оны 8 дугаар сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн асуудлаар тэр дундаа Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэх, Австрийн Засгийн газраас олгож буй 40 сая евроны нэн хөнгөлттэй зээлийг үр ашигтай хэрэглэх, хоёр орны дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх, Монголын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг бэхжүүүлэхэд хамтран ажиллах талаар  ярилцав.

Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцон, олон талт хамтын ажиллагааны салбарт бие биеэ дэмжин ажиллах, хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах нь зүйтэйг хоёр тал онцлон тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж