Л.Болдод барьсан бэлэг

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Л.Болдод барьсан бэлэг

Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Люксембургийн нэр хүнд бүхий хэвлэлүүдийн нэг “Lucemburger Wort” сонинд ярилцлага өгч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын байдал, Монгол Улсын гадаад харилцааны бодлого зэрэг асуудлаар сэтгүүлч Жозеф Лорентийн  сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Люксембургийн их Гүнт улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Жан Асселборн өнгөрсөн зун Монгол Улсад айлчлан ирж байсан бол Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны зургадугаар сард тус улсад айлчилсан билээ. Харин Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад айлчлах үеэрээ тус улсын хэвлэлд өгсөн ярилцлага болон бусад мэдээлэл бүхий сонины хайчилбаруудыг сэтгүүлч Жозеф Лорент цуглуулан авчирснаа өнөөдөр уулзах үеэрээ сайдад өгсөн нь тун сонирхолтой бэлэг байлаа.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж