Шүдний эмч нар чихрийн лангууг багасгахыг анхаарууллаа
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд дунд эрүүл шүдтэй хүүхэд өдрийн од шиг ховор болжээ. Үүний гол шалтгаан чихрийн хэрэглээ их байгаатай холбоотой юм. Герман улсад 10 худалдааны лангууны зөвхөн нэг нь чихрийнх байдаг бол манай улсад энэ тоо эсрэгээрээ 7-8 лангуу чихэр худалдаалдаг байна. Энэ тоог улсаас бодлогын түвшинд анхаарах хэрэгтэйг Германы шүдний мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Тэд саяхан Баянхонгор аймагт ажиллаж, 8000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт 48 мэргэжлийн эмч, шүдний чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Дээрх аймгийн иргэдийн 60-70 хувь нь шүдний өвчлөлтэй байжээ. Энэ нь бусад аймаг, сумдын иргэдийн дунд ч мөн шүдний өвчлөл өндөр байх магадлалтай юм байна. Тиймээс сум бүрт шүдний эмчийн орон тоо бий болгох, шүдний эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах нь эрүүл мэндийн салбарт цаг алдалгүй хийх ёстой ажил болж байгааг Германы эмч нар дээрх аймагт ажиллах үеэрээ хөнджээ.
Г.НАРАН