"Исгэлэн жимснүүд” хэмээн өөрсдийгөө тодорхойлдог “Киви” хамтлагийн бүсгүйчүүд өдгөө бүгд л 30 гарсан бүсгүйчүүд болцгоосон. Продюссор Б.Ангирмаагийн хатуу шаардлага дор уран бүтээлээ туурвиж ирсэн тус хамтлагийн бүсгүйчүүд хүний эхнэр болж, ээж болохыг хориглодог гэсэн явган яриа ч бий. Тиймдээ ч тус хамтлагаас гурван ч бүсгүй хүний эхнэр, ээж болсон гэсэн шалтгаанаар гэрээгээ цуцалж байсан билээ. Тэгвэл “Киви” хамтлагийн ахлагч н.Уламбаяр буюу Ука жирэмсэн болсон гэх мэдээлэл байгаа. Дуучин бүсгүй маань шинэ оны дараахан төрөх тухай ойр дотныхондоо хуучилсан гэх. Харин Аагий буюу Алтанцэцэгийн хувьд олон жил нууцалсан найз залуугаа олны өмнө ил болгож, хамтдаа цагийг өнгөрүүлэх болсон гэнэ лээ. Ямар ч байсан тус хамтлагийнхан хатуу продюссорынхоо шаардлагыг хүлээж авахаа больсон нь илт.
Б.ХОНГОР