Сандра хамгийн үнэтэй жүжигчин

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Сандра хамгийн үнэтэй жүжигчин

Forbes: Сандра Буллок хамгийн үнэтэй жүжигчин эмэгтэй

 

 Архив EPA/ETTORE FERRARI

 

Холливудын  хамгийн өндөр үнэтэй жүжигчин  бүсгүйчүүдийн жагсаалтыг Сандра Буллок тэргүүлэв. Өндөр цалин хөлстэй  жүжигчдийн жагсаалтыг  жил бүр Америкийн Forbes сэтгүүл гаргадаг.

Наймдугаар сарын 4-нд нийтийн сонорт хүргэсэн жагсаалтыг гаргасан хүмүүсийн хэлснээр, 50 нас саяхан хүрээд байгаа Буллок өнгөрсөн 12 сарын дотор 51 сая долларын орлого хийж чаджээ. Буллокийн гол дүрийг нь бүтээсэн  "Татах хүч" (Gravity, 2013) гэдэг киноны амжилттай прокат жүжигчин эмэгтэй орлогын голыг босгожээ. Америкийн продюссерүүдийн Гильди (германаар: Gilde — худалдаачдын нэгдэл гэсэн үг ба өнөөгийн өргөн утгаар мэргэжил нэгтнүүдийн нэгдэл, бүлэг юм) уг киног 2013 оны шилдгээр нэрлэсэн байна.  Өнөөдрийн байдлаар, тэр кино прокатаас 716 сая доллар орлоготой байгаа. 

"Хэдийгээр Буллок,  энэ киноныхоо дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний номинацид  "Оскар" аваагүй ч  шагналын ёслолын дараа хэдэн тонн мөнгийг нь босгож өгсөн юм” хэмээн Forbes  жүжигчин эмэгтэйн  санхүүгийн  ололтыг үнэлэсэн байв. Сандро Буллок өмнө нь долдугаар байрт орж байсан бол энэ жил  долоогоос нэгдүгээрт бичигдсэн нь багагүй амжилт аж.

"Өлсгөлөн тоглоомууд" (The Hunger Games, 2012) ба "Миний залуу солиотой" (Silver Linings Playbook, 2012) кинонуудад гялалзсан Холливудын мандаж буй од 23 настай Женнифер Лоуренс чансааны хоёрдугаар байрыг хоёр  жил дараалан эзэллээ . Түүний жилийн орлогыг 34 сая доллар гэж Forbes үзлээ.

Өнгөрсөн онд 31 сая долларын орлоготой байсан 45 настай Женнифер Энистонд сэтгүүл гуравдугаар байраа өглөө. Энистон өмнөх жилийнхээс байраа нэгээр ахиулжээ.

Гвинет Пэлтроу, Анжелина Жоли хоёр тус тус $19 сая ба $18 сая гэсэн орлогтойгоор жагсаалтын дөрөв ба тавдугаар байранд бичигдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж