Худалдаанаас татвар татан төсвийн орлогоо нэмэгдүүлж, инфляцийг хазаарлах гэсэн Японы засгийн хүсэлт үйлдвэрлэлд хүндээр туслаа.
Фото turner.com
“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэсэн үлгэрийн нэгэн түүх нь энэ болов. Энэ жилийн дөрөвдүгээр сард Японы Засгийн газар анх удаагаа сүүлийн 17 жилийн дотор худалдааны татварыг 5%-иас 8% хүргэв. Нийгмийн хөтөлбөрүүдийн өглөгч зарлагад туйлдсан төсвөө нөхөхөөс гадна инфляцаа хазаарлах гэсэн зорилготойгоор ийм арга хэмжээг тэд авсан байв. Бас ийм алхам хийхийг Олон улсын валютын сан Засгийн газарт нь зөвлөсөн байлаа. Улсын өрийн хэмжээ нь нэг квадриллион иенаас давах нь зээлийн зах зээлийн итгэлийг тус орны хувьд сулруулна гэдгийг ОУВС сануулсан байлаа. Төсвийн цоорхойг нөхөхийн тулд Абэгийн Засгийн газар түүнийг дүүргэх шинэ арга замыг хайх хэрэгтэй болсон юм. Үнийг нэмсэн энэ татвар нь Японы Төв банкнаас 2015 оны дунд үе гэхэд инфляцийг жилийн хоёр хувь болгон нэмэгдүүлэх зорилго тавьсныг дэмжих ёстой байв.
Гэтэл хавраас эхлэн япон эдийн засагчдаас гадна Bloomberg ба The Wall Street Journal сонины шинжээчдийн санууллагыг өгч эхэлсэн юм. Тэд энэ татвар нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бууруулна, эцсийн дүнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг багасгах аюултай гэж байлаа. Шинжээчид бараг зөв болоод байгаа 3,5-4 хувь гэсэн бууралтын тоог ч зааж байлаа.
Үнэн хэрэгтээ, Японы бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёрдугаар улиралд 3,3хувиар буурав. Тэр нь сүйрлийн газар хөдлөлт, цунами гарсан 2011 оны хавраас хойших хамгийн мэдэгдэхүйц бууралт боллоо.
Үйлдвэрлэлийн хэмжээний бууралт нь эдийн засгийн хувьд биш юм гэхэд Засгийн газарт нь сүйрэлийн төгсгөл авчрах аюулыг агуулсан байгаа. Сануулахад, энэ татварын үйлийн лайтай түүх бий. Түүнийг хэрэгжүүлсэн 1989 онд гурван хувь гэсэн даруухан татвар тогтоогоод хоёр сарын дараа Нобору Такэшитагийн Засгийн газар унаж байлаа. Татварыг 1997 онд 5 хувь болгосон Рютаро Хашимотагийн Засгийн газарт дургүйцлээ сонгогчид гаргасан билээ. Японы хэрэглэгчдийн дургүйцэл эдийн засгийн байдлаас үүдэн гарч “абэномик”-ийг цэглэж магадгүй.
Тэмдэглэхэд, эдийн засагт нь хямралын үзэгдэл харагдаж байгаа энэ цагт Япон Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг авч байгаа нь ухаалаг биш шийдвэр юм. Орос Японы гадаад худалдааны түншүүд дотор 15 дахь нь ба гадаад худалдааны эргэлтэд нь оросууд 2%-тай байгаа ч тэдний экспортын үндэс нь нүүр устөрөгч ба химийн түүхий эд. Түлш, түүхий эд Японы аж үйлдвэрт амин чухал байгаа. Гадаад орнуудын импортын технологийн бүтээгдэхүүнийг солих чиглэлийн дагуу Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевын саяхан зарласан чиг хандлагын дагуу Японы авто үйлдвэрлэгчид Оросын зах зээлээ алдах магадлалтай.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР