Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1873.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.3 сая ам.доллар, 303.11 төгрөгийн хаалтын ханшаар 101.5 сая юань тус тус худалдсан байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 85.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
О.САРАН