Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1879 төгрөгтэй тэнцэв. Ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ 1.5 нэгжээр нэмж, 12 хувьд хүргэсэн ч долларын ханш тасралтгүй өссөөр байна. Бодлогын хүүг нэмснээр долларын ханшийг 1800 төгрөгт барих бодолтой байгаагаа төв банкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Гэтэл долларын хурд саарах нь битгий хэл улам өссөөр байгаа юм. Шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар унасан явдал гэдгийг эдийн засагчид онцолж буй.Тэгвэл юань өнөөдрийн байдлаар 305 төгрөгтэй тэнцэж байна.
О.САРНАЙ