Nicole Kidman хуримын ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Nicole Kidman хуримын ойгоо тэмдэглэв

Холливуудын шаргал үст, үзэсгэлэнт бүсгүй Nicole Kidman нөхөр Keith Urban-тай хуримаа хийсний дөрвөн жилийн ойгоо тэмдэглэжээ. Тэд хуримын ойгоо даруухан тэмдэглэхийг хүссэн бололтой, нэгэн ресторанд хоёулахнаа зоог барин тэмдэглэсэн байна.
Nicole Kidman өмнө нь Холливуудын нэрт жүжигчин, хамгийн сайхан залуугийн тоонд зүй ёсоор ордог Tom Cruise-тэй амьдарч байсан ба тэдний арван жилийн хамтын амьдрал 2001 онд дуусгавар болж, тэд тус тусын амьдралаа хөөсөн. Тэрбээр хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан ч болж чадахгүй байсан нь Холливуудын хамгийн сайхан мөн хамгийн баян хосуудын салах хамгийн том шалтгаан болсон хэмээн тухайн үед шуугиж байсан билээ. Харин жүжигчин бүсгүй 2005 онд нөхөр Keith Urban-тайгаа танилцан шинэ амьдрал эхлүүлсэн ба гурван жилийн дараа Sunday охин нь мэндэлсэн юм.
Тэрбээр охиноо төрүүлснийхээ дараа “Би одоо л амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Хүмүүс надаас асуудаг юм. Чи Tom-оос салсандаа харамсдаг уу? Tom-той хамт өнгөрүүлсэн амьдрал чинь хамгийн аз жаргалтай мөч санагддаг уу гэж. Өмнө нь би энэ асуултад зуун хувь итгэлтэй ямар нэгэн хариулт өгч чаддаггүй байсан. Харин одоо бол өгч чадна. Би хэдийгээр түүнтэй хамт амьдарсан 10 жилийг аз жаргалгүй байсан гэж хэлж чадахгүй ч одоо л миний жинхэнэ аз жаргалтай амьдрал эхэлж байна. Би нөхрөөсөө эмээлгүй хүссэн хувцасаа өмсөж, эрх чөлөөг мэдэрч дээрээс нь бяцхан “Нархан” охинтой болсон болохоор аз жаргалтай байна” хэмээн ярьж байжээ.
Жүжигчин бүсгүй одоо “Just Go With It” кинонд тоглож байгаа ба энэхүү кино ирэх 2011 онд нээлтээ хийх юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж