Гоёо бренд COLLECTION PREMIERE MOSCOW олон улсын загварын үзэсгэлэн яармагт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Гоёо бренд COLLECTION PREMIERE MOSCOW олон улсын загварын үзэсгэлэн яармагт оролцлоо

Зүүн болон Хойд Европын хувцас загварын чиг хандлага, өнгө шийдлийг
тодорхойлдог Collection Premiere Moscow (CPM) олон улсын загварын
үзэсгэлэн яармаг Москва хотноо 2010 оны 2-р сарын 24-ноос 27-ны хооронд
зохион байгуулагдлаа.
Арван дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд
оролцогчдын тоо өмнөх жилийнхээс даруй 20 хувиар өсч, Европ болон Азийн
30 орны 1000 гаруй бренд оролцсон байна. “Эдийн засгийн хямралтай 2009
оныг бид давлаа. 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа CPM
International Fashion Fair үзэсгэлэнд жил бүр олон орны брендүүд
оролцож ирэх улирлын өнгө, дизайны шийдлийг хамтран тодорхойлж байгаа
нь хувцас загвар гэдэг хэзээд том зах зээл, том боломж гэдгийг харуулж
байна” хэмээн Collection Premiere Moscow төслийн удирдагч Кристиан Кейш
онцлон хэлсэн байна.
Уг үзэсгэлэн нь CPM Premium, CPM Young Fashion, CPM Wedding, CPM Kids,
CPM Lingerie, CPM Accessories гэсэн 6 сэдэвчилсэн танхимд хуваагдаж
зохиогддог бөгөөд  Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой Гоёо
бренд тус үзэсгэлэнгийн CPM Premium танхимд байрлаж Баруун Европ,
ОХУ-ын зах зээлд төдийгүй дотоодын зах зээлд гаргах 2010 оны
намар/өвлийн загваруудаа толилуулжээ. Ноолууран бүтээгдэхүүнийг өндрөөр
үнэлдэг барууны хэрэглэгчид Гоёо брендийн торгоны хольцтой нарийн
ноолууран болон 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнийг ихэд таашаан
хүлээн авсан байна.

Энэхүү үзэсгэлэнд Францын Elegance Paris, One Step, Fuego, АНУ-ын
Dr.Koffer, Италийн Daniela Drei, Испанийн Caramelo, Dikton’s, Alba
Conde, Германы Bugatti, Betty Barclay зэрэг нэртэй брендүүд оролцсон
байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж