Хаан Банкны урамшуулалт аян орон даяар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Хаан Банкны урамшуулалт аян орон даяар үргэлжилж байна

ХААН Банкны Даатгал зуучлалын урамшуулалт аян орон даяар үргэлжилж байна

ХААН Банк Монгол улсын банкны салбарт анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр иргэд харилцагчид ХААН Банкны салбар нэгжээр дамжуулан 6 төрлийн даатгал хийлгэж, эрсдэлээс бүрэн хамгаалагдах  болсон билээ. Улмаар иргэд харилцагчид заавал даатгалын компанийг зорилгүй ХААН Банкнаас санхүүгийн үйлчилгээ авангаа хэрэгцээт даатгалаа нэг дор хийлгэж цаг заваа хэмнэх болсон.

Даатгалын ач тусыг иргэд харилцагчдад илүү таниулж урамшуулах зорилгоор ХААН Банк орон даяар байрлах салбараар дамжуулан эхлүүлсэн “Даатгал зуучлалын аян” 9-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

9-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх аяны хүрээнд эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж,  хүнд даацын машин механизмын даатгалуудыг өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хийлгэн азтан болохыг урьж байна. ХААН Банк салбартаа тэргүүлэгч “Монгол”, “Мандал Женерал”, “Ард”, “Номин”, “Бодь” даатгалын компаниудтай хамтран ажиллаж, иргэд харилцагчдыг даатгалын үйлчилгээнд зуучилж байна. Та даатгал хийлгэхээр ирэхдээ бичиг баримт, даатгуулах эд хөрөнгийн гэрчилгээтэй ирэх шаардлагатай. Мөн таны авто машиныг танаас өөр хүн жолоодох бол тухайн хүний жолооны үнэмлэхийг авч ирээрэй.  

Аяны хугацаанд даатгал хийлгэсэн иргэдээс 409 азтан шалгаруулж, бүтэн жилийн бензиний хэрэгцээ, авто машин угаалгах эрх, суудлын бүрээс хийлгэх эрх гэх мэт олон урамшуулал олгох юм. Та бүхэн аян зарласан энэ хугацаанд ХААН Банкны салбарт хүрэлцэн ирж  даатгалаа хийлгэж  болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. 

Та даатгалын төрлөө л сонго. Бид бусдыг нь зуучлая.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж