Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Даваа гариг буюу наймдугаар сарын 4-ний өдрийн твиттэр тоймыг хүргэж байна. Энэ өдрийн жиргээнээс эрүүл мэндийн талаарх асуудлыг онцолж байна.

 

Эх нялхас буюу одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэгийн талаар жиргээч Ари@ariunbileg өөрийн бодлоо бичжээ. Тэрээр "Би уг нь эмч нарыг өмөөрөх хандлагатай байдаг. Гэхдээ саяхан Эх нялхас ортол нэг л бишээ.

Гомдол 1: Дөрвөн сартай хүүхдээ тэвэрсэн ээж бүртгэлийн сувилагч дээр ирээд "Танай эхо-ны эмчийн үүдэнд би бүтэн цаг суулаа. Энэ хугацаанд нэг ч хүнийг үзсэнгүй. Тэгээд хүн байхгүй юм бол манай хүүхдийг үзчихээч гэхээр "цаг байхгүй" гээд байх юм. Ямар хачин хүнд сурталтай юм бэ" гэв. Бүртгэлийн сувилагч "цагаараа л орох ёстой" гэсэн боловч хэсэг хугацааны дараа "саяын ээж хаачив" гэсэн боловч тэрээр хэдийнээ яваад өгсөн байлаа. Энэ ээж дахиад л хүүхдээ үзүүлэхийн тулд дөрвөн сартай нялх үрээ тэврээд Эх нялхсыг бараадахаас өөр аргагүй болов.

Гомдол 2. Доод давхрын бүртгэлийн сувилагч дээр бас нэг ээж ууртайгаар очив. "Танай эмчийн өрөө хувийнх нь юм уу. Намайг "чамайг үзэхгүй, эндээс гар" гэж хөөлөө. Яахаараа ингэж харьцдаг юм" гэхэд бүртгэлийн сувилагч "наадхаа тэгээд тэр эмчдээ хэлээч" гэв. Хэлэх үггүй болсон ээж гарч одлоо.

Гомдол 3. 13.15 цагийн бүртгэлтэй байсан боловч цайны цаг нь 13.00 цагт дуусах байсан ч 13.40 орчимд хоёр эмчийн нэг нь ирэв. Үүдэнд нь дүүрэн хүн. Нөгөө эмч нь гэвч ирсэнгүй. Ирсэн эмч нь өөр нэг эмчийг дуудаж хүүхэд үзүүлэхээр болов. Нөгөө эмч ирснээ "энэ … эмч дандаа ингээд алга болчихноо" гэж ярив. Тэнд ямар ч хариуцлага гэх юм алгаа. гэж бичсэн нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээг хэрхэн байгааг харууллаа. Энэ талаар олон жиргээчид санал бодлоо бичсэн бөгөөд эрүүл мэндийн салбарыг сайжруулахыг анхааруулсаар байна.

 

Монгол улс нэг хүнд ноогдох төрийн албан хаагчынхаа тоогоор дэлхийд 1-т ордог #180000

Гэвч эмх цэгц, оочир дараалал, ойлгомжгүй байдал, хүнд суртал, мэдээлэл муу хэвээр л.

 

Мөн Улаанбаатар Тэрэлжийн зүгт байх Налайхын зам дээр ууталсан мөөг, жимсийг иргэд маш ихээр зардаг. Эрүүл ахуйн шаардлагыг сайтар хангаж чадаагүй энэхүү хүнсний бүтээгдэхүүний авахгүй байхыг Хатагин Батчулууны Гэрэлт-од эмчийн зүгээс ард түмэндээ хандсан юм.

АНХААР!

Улаанбаатараас Тэрэлжийн зvгт Налайхын зам дээр ууталсан мөөг жимс зарж байгаа юм байна. Олон хvн хоолны хордлогод орлоо гэж хандаж байна. Стандартын чанар хангаагvй саванд ууталж савласан жимс, мөөгөнд хоолны хордлогонд оруулдаг хорт бодис ялгаруулдаг Staphylococcus aureus, Clostridium botulinum, Bacillus cereus … гэх мэт олон терлийн нян халуун орчинд өсөж vрждэг. Муудсан хүнсэнд ойролцоогоор 106 нян байж, хүнийг хоолны хордлогод оруулдаг гэж эрдэмтэд ярьдаг.

Илрэх зовиур: – бөөлжих, маш ихээр шингэн алдах, хэвлийн дээд хэсгээр базалж евдех, халуурах. Ихээр шингэн алдсанаас цусан дахь электролитийн тэнцвэр алдагдах, беерний дутагдалд орох гэх мэт амь насанд хvрэх аюултай хүндрэлүүд гарна.

Алдсан шингэнээ нөхөхийн тулд шингэн юм маш ихээр уух (хорсол/ давс сахарын уусмал).
Ихээр огиж беелжихед ходоодны салт бvрхэвч их цочроно тиймээс Омепразол (Пантапразол) 40 мг аар еглее орой нэг ширхэгийг ууж болно. Зовиур намдсан тохиолдолд эм уух шаардлаггүй. Биеийн байдал богино хугацаанд улам муудвал эмчид ханд.

ДЭЭРХИ БVТЭЭГДЭХVVНИЙГ ХУДАЛДАЖ АВАХГVЙ БАЙХЫГ САНУУЛЬЯ. гэж зөвлөлөө.

 

Сүүлийн үед сошиал ертөнцөд "Замын-Үүдэд цементийн ачигч ажилд авна. Цалин сарын 1 сая 800 мянган төгрөг". гэсэн зарлал нэгэн ажлын зар их тарлаа.

Монголоос өөр оронд цементийг гар аргаар ачдаг хоцрогдсон арга барилтай улс байдаггүй гэсэн. Ажиллах нөхцөл муу байдгаас Замын-Үүд төдийгүй Улаанбаатараас хүртэл ачигч олдохоо больсныг төмөр замынхан учирлаж байсан юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэх олон арга байгаа гэнэ. Цемент болон барилгын ачааг багцлах буюу БИГ-БЕГ уутанд савлах, уян паддон ашигласнаар ачиж буулгах ажлыг түргэвчлэх, механикжуулах боломж бүрдэнэ. Мөн вагон хангалтгүй үед БИГ-БЕГ уут, уян поддонтой цементийг талбай дээр түр буулгаж машиныг суллах боломжтой аж. Ингэснээр вагон хүлээж олон хоног зогссоны улмаас машинд өндөр хөлс төлдөг явдал байхгүй болох юм гэж http://news.barilga.mn сайтад мэдэээлжээ.

Магадгүй өнөөдөр залуучууд 2 саяд дөхөх цалинтай ажил хийхийг хүсэлгүй яахав. Гэвч тэр бүр ийм ажилтай цалин олдохгүй. Гэтэл Замын-Үүдэд ажиллах энэхүү ажлын зарын дагуу олон жиргээчид саналаа бичсэн. Жиргээч batzorig.b@batzorig2012 Дулааны улиралд хедөлмөр, эрүүл мэндийн аюулгүй байдлын хангалтгүй ажлыг 4 сар хийнэ. Уушигны хавдрыг 10 саяар эмчлэху! гэсэн бол жиргээч Altansukh@Suhee83 Маск зүүгээд ч нэмэргүй гээ биздээ..

 

 

Ингээд зарим жиргээчдийн жиргээг хүргэж байна.

Duuren T@TDuuren Залхуугийн сорилт №212682340236: Та энэ тоог бvхэлд нь уншчих ч тэнхэлгvй залхуу юм #гэнээ #ретро

TAABAR@MrErdene Төрийн ордны хойд уулзварын гарцны өмнөх хэсэг ийм барзгар материалаар бүрэгдсэн байна. Тормослоход сайн барьцалддаг байх. @s7stars аюулгүй байдлыг хангах зориулалттай байхаа. @MrErdene цас мөс хурдан хайлуулна өвлийн бэлтгэл эхэлж байна даа хүмүүсээ.

… Алунгоо нэрт үзэсгэлэнт охин, Хорь-Тvмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужингоогоос Хорь-Тvмэдийн нутаг Ариг уснаа мэндэлжээ… (Монголын нууц товчоо)

Түүхээс харвал Чингис хааны язгуурын 11 дэх үеийн дээд өвөг болох Добу мэргэний гэргий, Монголчуудын vзэл санааны vндэс болсон, эв эеийн тухай гайхамшигт сургаалийг айлдсан цэцэн билэгт сурган хvмvvжvvлэгч Алунгоо бөгөөд Монгол угсаатны өндөр эмэг эх юм. Монголын шастир түүхэнд өнө мөнхийн их ач гавьяаг байгуулсан түүхт эх хатдын дээд өрлөг хатан бол Алунгоо юм.


 

Энэ жил Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд өнгөрөгч долдугаар сарын сүүлээр Алунгоо эхийн сургаалийн баярыг тэмдэглэлээ. Тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Алунгоо эхийн тухай түүхэн жүжиг толилуулсан бол баруун болон төвийн бүсийн найман аймгийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, чуулган болжээ. Алунгоо эхийн тухай домог түүхийг дэлгэсэн гэр музей байгуулж, наадамд оролцсон зочид, гадаадын жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Х.Оюун-Эрдэнэ ОРХОН.@ArigOyu Алунгоо хатан эхийн сургаалийн баярт Монгол Улсын харцага Ц. Содномдорж түрүүлж, Монгол Улсын начин А. Батмөнх үзүүрлэв.

 

1-5, 7, 12 дугаар ангийн сурах бичиг энэ жил шинэчлэгдэж байгаа гэнэ.

БНХАУ-ын дарга Си Цзиньпин 8-р сарын 18-нд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 3-нд тус тус монгол улсад албан ёсны айлчлал хийнэ

Э.Мөнхзагар@Munkhzagar Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг номын үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Тэмээгүй шахуу Дорнод аймагт "Тэмээ" хөтөлбөр хэрэжүүлнэ гэсэн байна.

сэтгүүлч@otgonjargal2 Жирэмслэлтээс сэргийлэх эм хөхний хорт хавдар тусах эрсдэлийг 50%-иар ихэсгэдэг гэнэ дээ. АНУ-гийн эрдэмтэд тогтоосон гэнэ.

 

Ингээд төгсгөлд нь Б.Батхүү@Batkhuu "Гутарч байна гуниж байна" гэж бодож байвал чи еерее гутамшиг. Д.Намдаг.

Түмэнбаатар Бүдээхүү@budeekhuu Хүнтэй муудалцвал цээжин дотроо эвлэрэх зай заавл үлдээж бай#Найруулагч Доржсамбуу агсны үг сайхaн сэтгэгдэл төрүүлэв.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж