Өргөмжит консулд экзекватур гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Өргөмжит консулд экзекватур гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг өнөөдөр /VIII.04/ Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Г.Амартүвшинд экзекватурыг гардуулан өгөв.

Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консулд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж