Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хүчээ нэгтгэн өрсөлдсөнөөр парламентад 11 суудал авч чадсан юм. Гэвч УИХ-аар хууль хэлэлцэх шатанд 11 суудлын хүч хүрэлцдэггүй бололтой. Энэ талаар УИХ-ын дэд дарга Л. Цог Цагаан суваргын ордын эзэмшлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хөндөөд авлаа. Тэрээр “Шударга ёс эвсэл УИХ-д 11 суудалтай ч аливаа асуудлыг гаргаж тавиад шийдвэрлүүлж дийлэхгүй байна” гэж гомдол тавив.

Гэхдээ тэрээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмшиж, ард түмэн үр ашгийг нь хүртэх ёстой гэсэн байр суурьтай байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Харин цэц гомдлыг нь хүлээж авдаг болов уу, яадаг бол. Бас л “УИХ-д 11 хэн суудалтай гээд хүлээж авахгүй гүрийчих юм биш байгаа даа.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж