Өөрөө жолоодогч машиныг замын хөдөлгөөнд туршина

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Өөрөө жолоодогч машиныг замын хөдөлгөөнд туршина

“Google” компани автомат жолоодлого бүхий өөрөө жолоодогч автомашин үйлдвэрлэж, худалдаанд гаргахаар ажиллаж буй билээ. Энэхүү технологийн томоохон автомашин үйлдвэрлэгчид ч өөрсдийн автомашиндаа туршиж эхлээд байна. Энэхүү автомат жолоодлого бүхий автомашиныг Их Британид 2015 оны нэгдүгээр сараас эхлэн замын хөдөлгөөнд туршихаар болжээ.

Их Британийн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа ба үүнтэй холбогдуулан өөрөө жолоодогч автомашиныг туршихаар болжээ.

Энэхүү туршилтанд “Volvo”, “Daimler” зэрэг компани оролцох ба “Google” компани өөрсдийн бүтээсэн автомат жолоодлоготой автомашинаар мөн оролцохоор болжээ.

“Google” компани нь 2012 онд АНУ-ын хэд хэдэн мужид өөрөө жолоодогч автомашинаа амжилттай туршиж 483 мянган километр замыг туулж байсан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж