Долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Шотландын Глазго хотод хамтын нөхөрлөлийн орнуудын “Common wealth gemes” спортын их наадам болж өндөрлөлөө. 20 дахь удаагаа зохиогдсон тус их наадамд 71 орны 4950 тамирчин спортын 17 төрөлд өрсөлдсөн. Уламжлал ёсоор тэмцээний нээлтийн ажиллагаанд Английн хатан хаан II Элизабета өөрийн биеэр хүрэлцэн ирж, баг тамирчдад спортын амжилт хүссэн юм. Мөн Кембрижийн гүн, ханхүү Уильям, Харри болон Кэтрин Миддлтон нар зарим спортын төрлүүдийг үзэж сонирхсон бөгөөд тэд Ямайкийн алдарт тамирчин Усайн Болттой уулзсан байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр Английн баг тамирчид 58 алт, 59 мөнгө, 57 хүрэл, нийт 174 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Австрали (49+42+46), Канад (32+16+34) улсын баг тамирчид удаалсан бол тэмцээнийг зохион байгуулагч Шотланд 19 алт, 15 мөнгө, 19 хүрэл нийт 53 медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байр эзэлжээ. Хөнгөнатлетикийн төрлүүдийн ихэнх медалийг хүртсэн Кени, Ямайкийн тамирчид IX-X байрт шалгарсан байна.
"Commonwealth-2014" спортын их наадмын хөнгөнатлетикийн төрөлд алдарт Ямайкийн Усайн Болт оролцсон. Тэрээр 4х100 метрийн багийн төрөлд оролцож, алтан медаль хүртсэн бөгөөд энэ зайд Англи (38.02 сек), Тринидад ба Тоба улсын баг (38.10) мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог хамтын нөхөрлөлийн орнуудын 21 дэх удаагийн наадам 2018 оны дөрөвдүгээр сарын 4-15-ны өдрүүдэд болох аж.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.