Цагаан суваргын ордыг ард түмэн эзэмших ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Цагаан суваргын ордыг ард түмэн эзэмших ёстой гэв

Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, УИХ-ын дэд дарга Л.Цог цэцэд хандсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэлээлэл хийлээ.

УИХ хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тус ордод Монголын төр 34 хувь эзэмшихээр заасан байсан. УИХ-аар хэлэлцүүлэг эхэлж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэг хийх шатанд төрийн эзэмшлийн хувь хэмжээг байхгүй болгосон. Ийм шийдэл гаргасан үндэслэлийг тус байнгын хорооны гишүүд “Төр эзэмших хувьдаа 350 сая ам.доллар гаргах болж байгаа нь эдийн засаг хүндрэлтэй үед хүндээр тусна. Тиймээс Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй, харин татвараа аваад явах ёстой гэж үзсэн, үүнийг нь УИХ дэмжиж баталсан. Ингэснээр УИХ Засгийн газарт тавих хяналтаа тавьж чадаагүйгээр үл барам Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Тиймээс алдааг засах ёстой хэмээн үзэж цэцэд хандаж буй юм байна.

Нөгөө талдаа, УИХ-аас гаргасан дээрх шийдвэр нь лицензтэй хүмүүст ийм замаар стратегийн ордыг төрийн мэдлээс гаргах боломжийг бүрдүүлж өглөө гэж тэрээр хэллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж