Морьтон залуус Монгол шарын даваанд очжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Морьтон залуус Монгол шарын даваанд очжээ

Эх орноо нар зөв тойрон аялж яваа “Морьтон монгол” төслийн залуус саяхан Монгол орны баруун цэг Алтай таван богдод очсон бол хэдхэн хоногийн өмнө хамгийн хойд цэг болох Монгол шарын даваанд хүрчээ.

Монгол уламжлал түгээх, монгол адууны хүч чадлыг сорих, хилийн дагуу аяллын шинэ маршрут гаргах, угсаатан зүйн судалгаа хийх зэрэг олон зорилго агуулсан “Морьтон монгол” төслийнхөн өнгөрсөн тавдугаар сард Өмнөговь аймгаас аяллаа эхэлсэн юм. Тэд нийт 8538 километр замыг мориор туулах бөгөөд одоогоор аяллынхаа талд орж, 4000 км замыг туулаад байгаа ажээ. Яг өнөөдрийн хувьд морьтой аялагчид Хөвсгөл далайн зүүн талаар уруудан, Цагаан-Үүр сумыг зорьж явна.

“Морьтон монгол” төслийнхний ирүүлсэн гэрэл зургаас сонирхуулъя.

 

 

Аяллын талаарх бусад мэдээлэл, гэрэл зургийн цомгийг дараах хуудсаас сонирхоно уу. www.facebook.com/MoritonMGL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж