Рекламны сэтгэл судлал

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Рекламны сэтгэл судлал

Сэтгэл судлалын салбаруудын нэг нь рекламны сэтгэл зүй юм. Аливаа бараа бүтээгдэхүүнийг брэнд болгож чадах эсэх нь рекламны чанараас шууд нөлөөлж байдаг. Сайн реклам бүтээхэд дараах зүйлс танд тус болно. 

1. Гэрийн даалгавраас эхлэхгүй бол ур дүнтэй реклам бүтээгч байх боломжгүй:  Эхлээд өөрийн сурталчилах гэж буй бүтээгдэхүүнээ судал. Энэ талаар аль болох ихийг мэдэх тусам түүнийг борлуулах гайхамшигт санааг олно. Хэрэв үүнээс бэрхшээх юм бол сохор азаар л таны реклам амжилтанд хүрч магадгүй.

2. Өрсөлдөгчид тань ижил төрлийн бүтээгдэхүүнд зориулан ямар төрлийн сурталчилгааг хэр зэрэг амжилттай явуулж байгааг олж тогтоох:  Энэ нь танд гол тулгуур байх  болно. Одоо хэрэглэгчидийн талаар судалгаа явуулах ажил гарна. Тухайн төрлийн бүтээгдэхүүний талаар тэд ямар бодолтой байдаг, тухайн бүтээгдэхүүний талаар ярихдаа ямар хэлээр ярилцдаг, ямар онцлог шинжүүд нь тэдэнд чухал, ямар амлалт танай брэндийг худалдан авахад хамгийн их нөлөөлөх зэргийг тогтоох нь танд анхдагч тусламж болно.

3. Байршуулах: Бүтээгдэхүүнээ хүмүүсийн оюун санаанд хэрхэн байршуулах вэ?

Байршуулахуй- маркетингийн экспертүүд үүнд онцгой анхааралтай ханддаг.  Жишээ нь: Dove-г эрчүүдийн хувьд бохир гар цэвэрлэн ариутгагч, нөгөө талаар хуурай арьстай эмэгтэйчүүдэд зориулсан гар нүүрний саван хэмээн байршуулж чадсан. Өөрөөр хэлбэл байршуулах гэдэг нь хүнд чухал сэдвээр нь гол хэрэгцээ нь болж тогтоогдохыг хэлдэг. Dove хэмээх энэхүү саван нь байршиж чадсан брэнд бөгөөд 25 жилийн турш хэвээр л байна.

4.Брэнд имиж: Бүтээгдэхүүнүүд хүмүүсийн адил хувийн дүр төрхтэй байдаг 

бөгөөд зах зээл дээр үүнийгээ бүрдүүлж бас алдаж болдог. Бүтээгдэхүүний хувийн дүр төрх гэдэг нь түүний нэр, сав баглаа, рекламных нь хэв маяг, үндсэн шинж зэрэг юм. Реклам бүхэн сурталчилж байгаа барааныхаа дүр төрхийн нэг бүтээгдэхүүн хэсэг гэж бодогдохоор байх ёстой. Ихэнх бүтээгдэхүүнд "1-р зэрэглэлийн тийз" гэдэгтэй адил чанарын имиж бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэрэв таны реклам хямдхан бас чанаргүй харагдах аваас танай бүтээгдэхүүн хэрэглэгчид мөн тэгэжл харна.

 

Гайхалтай санаа гэж юу вэ? 

Ямар нэг гайхалтай санааг сүвэгчилж олохгүй бол та хэзээ ч дэ хөрөнгө, алдар нэртэй болохгүй. Үүний тулд хэрэглэгчидийн анхаарлыг татаж, тэдэнд өөрийн бүтээгдэхүүнээ худалдаалах шаардлагатай. Ийм санаа огт санаандгүй төрдөг гэж ихэнх рекламны "мангасууд" хэлдэг. Энэ бол урлагт ч, шинжлэх ухааны талбарт ч мөн рекламны ертөнцөд ч оршдог үнэн. Гэхдээ таны чөлөөт сэтгэхүй мэдээллээр тун сайн хангагдсан байх шаардлагатай. Эс тэгвээс танд төрсөн санаа ямар ч авцалдаагүй буюу хэрэгцээгүй санаа байх болно. Тэгээд ч рекламны ертөнцөд ч хувь хүний мэдлэг чухал.


үргэлжлэл: www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж