Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “MCS Coca Cola ХХК”-тай хамтран зохион байгуулдаг идэрчүүдийн U-15, U-17 насны “Хүслийн Лиг 2014” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 4-29-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Тус тэмцээн нь 2008 оноос “Идэрчүүдийн Лиг” нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бөгөөд 2012 оноос эхлэн “MCS Coca Cola ХХК”-тай хамтран “Хүслийн Лиг” нэртэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. МХБХ-ноос зохион байгуулдаг “Идэрчүүдийн УАШТ” тэмцээнд оролцон, эхний наймд шалгарсан багууд Идэрчүүдийн “Хүслийн Лиг”-т оролцох эрхтэй болдог.
Өнгөрсөн жилийн хувьд U-15 насны ангилалд 7 баг, U-17 насны ангилалд мөн 7 баг оролцож өрсөлдсөн. Үүнээс 15 хүртэлх насны ангилалд: "Дэрэн" (алт), "Хаан хүнс Титэм" (мөнгө0, "Арвис (хүрэл) багууд тус тус байр эзэлсэн.
U-17 хүртэлх насны ангилалд: "Хаан хүнс Титэм" (алт), "ХУД Хасу Мегаватт" (мөнгө), Хасын Хүлэгүүд (хүрэл) багууд медалийн эзэд болсон байна.
Харин энэ жилийн хувьд 15 хүртэлх насны ангилалд:
Дасгалжуулагчтай “Арвис” баг
Дасгалжуулагчтай “Сэлэнгэ – Хөтөл” баг
Дасгалжуулагчтай “УБИС” баг
Дасгалжуулагчтай “Шинэ Яармаг” баг
Дасгалжуулагчтай “Дэрэн” баг
Дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” баг
Дасгалжуулагчтай “Хоромхон” баг
Дасгалжуулагчтай “Хараацай” гэсэн 8 баг оролцоно. Тэд нэг тойрог өрсөлдсөний эцэст өндөр үзүүлэлттэй хоёр нь алт, удаах хоёр нь хүрэл медалийн төлөө тоглох юм.
17 хүртэлх насны ангилалд:
Дасгалжуулагчтай “Арвис” баг
Дасгалжуулагчтай “ИНХ” баг
Дасгалжуулагчтай “Монголын Тэмүүлэл” баг
Дасгалжуулагчтай “Хасу Мегаватт” баг
Дасгалжуулагчтай “Дэрэн” гэсэн 5 баг оролцоно. Дээрх таван баг хоёр тойрог өрсөлдөж, дүнгээр нь байр эзлүүлнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.