Samsung компанийн гаргасан Galaxy S5 ухаалаг гар утас усны хамгаалалттай бүтээгдсэн билээ. Харин уг утасны усны хамгаалалт хэр сайн болохыг туршиж үзжээ.
Уг туршилтаар гар утсыг усан санд хийж, мөн угаалгын машинд эргүүлсэн ч хэвийн ажиллаж байжээ.
Хүмүүс өмдний халаас болон бусад хувцсандаа гар утсаа мартан санамсаргүйгээр угаалгын машиндаа хийх тохиолдол байдаг. Энэ үеп утас эвдэрч, дэлгэцийн мэдрэгч нь ажиллагаагүй болдог. Харин Galaxy S5 загварын ухаалаг гар утас 50 минут угаалгын машинд эргэлдсэн ч хэвийн ажиллагаатай хэвээр байжээ.
Т.БИЛГҮҮН