Sony цахим ном уншигч үйлдвэрлэхээ зогсооно

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Sony цахим ном уншигч үйлдвэрлэхээ зогсооно

Sony компани өнгөрсөн 2011 онд цахим ном уншигч буюу ereader бүтээснээ худалдаанд гаргаж байсан билээ. Уг цахим ном уншигч нь хар цагаан дэлгэцтэй, wifi-тай байсан ба тус бүтээгдэхүүний борлуулалт төлөвлөж байсанд хүрээгүй юм. Мөн тус ном уншигчийн дараагийн загварыг нь өнгөрсөн онд Хойд Америкт танилцуулна гэж байсан ч Sony компани цуцалсан билээ.

Цахим ном уншигчийн зах зээлд Kindle тэргүүлж байгаа ба Sony компани уг зах зээлээс гарахаар шийдсэн байна. Тус компани дижитал ном сэтгүүлийн онлайн дэлгүүрээ ч хааж, цахим ном уншигчдаа дахин үйлдвэрлэхгүй болжээ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж