Африкийн хар мод, алтаар чимэглэсэн iPhone 4

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Африкийн хар мод, алтаар чимэглэсэн iPhone 4

Үргэлж тансаг чамин, ховор нандин зүйлсээр бэлэг барьдаг Оросын тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Gresso компани энэ удаад Apple компанийн хамгийн сүүлд гаргасан iPhone 4 гар утасны шилдэг хувилбарыг танилцууллаа. Арын хэсгийг нь 200 жилийн настай африкийн хар модоор бүрж, 18 каратын алт шигтгэн чимэглэсэн уг гар утас нь үнэхээр чамин тансаг харагдах ажээ.

Одоогоор Gresso хоёр өөр хувилбарыг санал болгож байгаа бөгөөд эхнийх нь, эмэгтэйчүүдэд зориулсан, арын хэсэгт байрлах Apple-ын логог 18 каратын алтаар шигтгэж, Swarovski болроор чимэглэсэн байна. Харин үнийн тухайд 3500 ам.доллар ажээ.

Хоёр дахь хувилбарын тухайд эрчүүдэд зориулсан бөгөөд дээрхтэй адил, гэхдээ болор шигтгээ байхгүй, 3000 ам.долларын үнээр худалдаалагдах гэнэ.

Gresso-гийн санал болгож буй эдгээр iPhone 4 ирэх арванхоёрдугаар сард худалдаанд гарах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж