Анхмаа, Соло улаан хивсэн дээр

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Анхмаа, Соло улаан хивсэн дээр


Өчигдөр үдэш “Камертон” хамтлагийн үдэшлэгт ирсэн хүн бүр улаан хивсэн дээгүүр алхан зургаа тауулж байлаа. Уригдсан зочид болон үзэгч, фен  хэнийг ч ялгалгүй тэд улаан хивсэн дээр урьсан нь рок, попын хамтлагуудын тоглолтын хувьд анхдагч санаа байсан болов уу. “Гурван охин” хамтлагийн Анхмаа pale pink буюу цайвар ягаан өнгөөр уруулаа будсан нь түүний инээмсэглэлийг тодруулаад үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. V хэлбэрийн захтай энгийн загвартай жижиг хар даашинз өмссөн нь хөхийг нь тодотгон аятайхан харагдуулж байсан. Харин Соло энэ үдшийн гоёлоороо Burberry-гийн жижиг гар цүнх, цайвар хөх даашинз сонгож, хумсаа скарлет улаанаар будсан байв.

Г.Даша

Гэрэл зургийг Э.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж