Сологийн шинэ үсний засалт

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Сологийн шинэ үсний засалт


“Гурван охин” хамтлагийн Соло өчигдөр үдэш “Камертон” хамтлагийн 15 насны төрсөн өдрийн үдэшлэг дээр өөр дүр төрхтэйгээр хүрч ирсэн юм. Өмнө нь ихэвчлэн шаргал өнгийн, ороосон долгиотой үстэй явдаг байсан Соло үснийхээ өнгийг өөрчлөн арай бараан хүрэн болгож, шулуун болгон урдуураа чёлка тавьсан байв. Хөгжим бүжгийн коллеж төгссөн бүсгүйчүүд сургуулийнхаа “ах нар”-т хайртай гэдгээ зарлаад тайзан дээр гарч “Бамбино” дуугаа дуулсан. Соло тайзан дээрээс бусдаасаа илүү хөөрхөн харагдаж байсан шүү. Сул, нимгэн сатинан хөх саарал даашинз нь ч түүнийг дэгжин харагдуулж байв. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж