Сингапур улсын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцсон "Хангарьд" клубийн тамирчин, ОУХМ Батсайханы Дөлгөөн 50 м-н далайн гахай сэлэлтээр хүрэл медаль хүртлээ.
Энэ сарын 2-3-ны хооронд Сингапар улсын 25 м-н усан бассейны 4 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд (4th Singapore National Swimming Championships 2014 (25m)) Монгол Улсын тамирчин ОУХМ Батсайханы Дөлгөөн оролцлоо.
Тэрээр бямба гаригт (08.02) болсон 50 м-н далайн гахай сэлэлтэд 00:25.13 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын рекордыг шинэчилээ. Энэ зайд 27 тамирчин оролцсон байна.
Мөн тэрээр дахин хоёр ч зайд Монгол Улсын рекордыг шинэчилжээ. 100 м далайн гахай сэлэлтэд 57.60 секундын амжилтаар VI байрт шалгарч, 2012 онд өөрийн тогтоож байсан 58.28 секундын амжилтыг ахиулсан байна. 100 м өврөөр даллах сэлэлтээр 00:54.01 секундын амжилтаар финалд шалгарсан бөгөөд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтооллоо.
Ч.БОЛОР