Төлбөрөө нэмсэн сургуулиудад шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.03-нд нийтлэгдсэн

Төлбөрөө нэмсэн сургуулиудад шалгалт хийнэ

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдээс шалгаж өгөх хүсэлтийг олноор ирүүлэх болсон тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас төлбөрөө нэмсэн сургуулиуд шалгалт хийхээр болжээ.

Сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргадаг. Тэгвэл Удирдах зөвлөлөө хуралдуулж, дээрх шийдвэрийг гаргасан уу, мөн төлбөрийн нэмэгдэл нь үндэслэлтэй юу гэдгийг тус газар нэгбүрчлэн шалгах юм байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж