Польш улсын Домброва Гурнича хотод Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYIII дахь уламжлалт олон улсын тэмцээн үргэлжилж байна.
Эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 эмэгтэй бөх барилдсанаас 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд П.Орхон хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж, тэмцээн өндөрлөнө. Манай 5 эмэгтэй бөх дэвжээнд гарч барилдана.
МЧБХ, Д.Өлгийсайхан